Засгийн газрын 116 дугаар тогтоол:
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан.
2022 оны Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын асуудлаар Хятадын талтай хэлэлцээ хийх эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.