Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн төмрийн хүдрийн орд нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн түүхий эдийн гол бааз болсон орд юм.
Дээрх ордыг түшиглэн Монгол Улсад анх удаа төмрийн хүдрийн орд олборлохоос эцсийн бүтээгдэхүүн боловсруулах хүртэлх бүх шатны дамжлага, үйлдвэрүүдийг барьж байгуулах зорилгоор Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж, Төмөртэй ордоос Баянголын төмөр зам руу холбосон төмөр замыг барьж байгуулах зорилт тавьсан.
Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км дэлгэмэл урттай төмөр замыг барих”концессийн гэрээг “Кью эс си”ХХК-д шилжүүлснээр тус компани нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс Эдийн засгийн хөгжлийн яамтай концессийн гэрээг байгуулсан.
“Кью эс си”ХХК нь суурь дэд бүтцийн ажил болох Хандгайт-Төмөртэйн чиглэлийн төмөр замыг барьж байгуулсан бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн ба манай компани нь Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын дагуу Хандгайт-Төмөртэй чиглэлийн төмөр замыг өөрийн өмчид шилжүүлэн авахаар ажиллаж байна.
“БТЕГ” ХХК-ийн Хандгайт өртөөнөөс салаалан, цааш 23 км орчим үргэлжлэх уг төмөр зам нь Баянголын төмөр замаар дамжин улсын төмөр замын үндсэн сүлжээтэй холбогдсоноор Монгол Улсаас экспортлогдох төмрийн хүдэр, цаашид үйлдвэр байгуулж боловсруулсан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-ын болон олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хандгайт-Төмөртэй чиглэлийн төмөр замынТөмөртэй өртөө нь хүлээн авах явуулах 6 болон ачилтын 2 замтай, 3 дугаар зэргийн, мухрын өртөө юм.
Уг өртөө нь уурхайн ачилтын өртөө бөгөөд галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт гэсэн хэсгүүдээс бүрдсэн, сүүлийн үеийн техник технологи, дохиолол холбооны гол замын хэрэгслээр тоноглогдсон байхаар төлөвлөгдсөн.
Төмөртэй өртөө нь хүлээн авах явуулах 6 болон ачилтын 4 замтай, 3 дугаар зэргийн, мухрын өртөө юм.Түүнчлэн Хандгайт өртөөнд Төмөртэй өртөөний эзэмшлийн 2 замтай ачилт, буулгалтын талбай байрладаг.Төмөртэй өртөөнд манай компани өөрийн эзэмшлийн “СКD4B” маркын 3 зүтгүүр, DF7G маркийн сэлгээний 1 зүтгүүр, 185 ш хагас вагоныг ашиглан тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны эцэс гэхэд 1 сая тонн илүү төмрийн хүдэр ачиж, тээвэрлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
Гаалийн хяналтын талбай
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05-р сарын 06-ны өдрийн А/154 тоот тушаалаар “Гаалийн хяналтын бүс”-ээр зарлагдаж, 2016 оны 05-р сарын 13-ны өдрөөс Гаалийн хяналтын талбайд ачилтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Төмөртэй өртөөний гаалийн хяналтын талбай нь 27 вагоны багтаамжтай, 2 замтай бөгөөд нэгэн зэрэг 54 вагон ачих хүчин чадалтай. Мөн GSC-200 загварын 200 тоннын 2 статик хэмжлийн вагон пүү болон иж бүрдэл компьютер, дохиолол холбоо, радио станциар холбогдсон пүүний байртай.
Монгол Улсын гаалийн тухай хууль болон Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05-р сарын 06-ны өдрийн А/154 тоот тушаалаар “Гаалийн хяналтын бүс”-ээр зарлагдаж, 2016 оны 05-р сарын 13-ны өдрөөс Гаалийн хяналтын талбайд ачилтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Баянголын төмөр замын Хандгайт өртөөн дэх ачилтын талбай
БТЕГ ХХК-ийн Баянголын төмөр замын Хандгайт өртөөнд “МТЗ” ТӨХК-ийн эзэмшлийн GSC-200 загварын 200 тоннын 1 статик хэмжлийн вагон пүү болон иж бүрдэл компьютер, дохиолол холбоо, радио станциар холбогдсон пүүний байртай ачилтын талбай байрладаг.
Өнөөдрийн байдлаар уг ачилтын талбайд Хүдэр сум орчмын ХАА, газар тариалан, уурхайн аж ахуйн нэгжүүдийн ачааг ачиж, буулган үйлчилж байна. Цаашид экспорт, импортын ачааг хүлээн авч, тээвэрлэх зорилгоор гаалийн хяналтын бүсээр зарлуулахаар ажиллаж байна.
Хандгайт-Төмөртэй чиглэлийн төмөрзамын үйл ажиллагаа
Хандгайт-Төмөртэй чиглэлийнтөмөр зам нь өнөөдрийн байдлаар Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас төмрийн хүдрийг БНХАУ-руу тээвэрлэж байгаа бөгөөд цаашид Дарханы төмөрлөгийн үйлдвэр орчим баригдах төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр рүү хүдэр тээвэрлэх, эсрэг чиглэлдээ уул уурхайн техник, хүдэр боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүний үйл ажиллагаатай холбоотой бараа материал тээвэрлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум орчмын ХАА, газар тариалан, уурхайн аж ахуйн нэгжүүдийн орон нутгийн болон импорт, экспортын ачааг хүлээн авч, тээвэрлэхээр орон нутагтай хамтран ажиллаж байна.
Бид орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, нутгийн ард иргэдийг дэмжих зорилгоор орон нутгаас зарим боломжит ажлын байранд ажилчид бэлтгэн авч, ажиллуулж байна. Тээврийн дээд сургууль болон “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд орон нутгийн 11 оюутныг компанийн нэр дээр дээр суралцуулан, ажлын байраар хангах юм.