Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, нийт нутгийн 60 хувь нь цастай байна. Цаашид мал төллөлт хүндрэх төлөвтэй байгаа тул малчдадаа туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж, нийт 555 сая 200 мянган төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгөв.
Байгалийн эрхшээлд амьдардаг малчдадаа сэтгэлийн дэм үзүүлж, туслах уг аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний 13 харьяа байгууллага нэгджээ.