“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ӨРТӨӨ, ЗӨРЛӨГҮҮДЭД ЭЭЛЖИТ МОД ТАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2024-05-09
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө, зөрлөгүүдэд говийн нөхцөлд тохиромжтой модны суулгац нэмж тарих энэ хаврын ажлыг эхлүүллээ. 

Манай хамт олон уур амьсгалын өөрчлөлт, говьд нүүрлэж буй цөлжилт, элсний нүүдлийг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдсэн цагаас хойш жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьсан бөгөөд арц, хайлаас, жигд зэрэг 10,000 модыг говьд тарьж усалгаа, арчилгааг тогтмол хийж байна.