ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН
- Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-иас шаардлагатай чиг үүрэг, орон тоог шилжүүлэн авах зорилгоор компанийн бүтэц, орон тоог Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар шинэчлэн батлууллаа.
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хянан үзэж “хангалттай” гэж дүгнэлээ.
- Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр зам барих төслийн нэгдүгээр үе шатны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр хэлэлцэн баталлаа.
