ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2025-07-09
mtz
  • “Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, ажлаа дүгнэлээ. 
  • Энэхүү хурлын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хэлсэн үгэндээ “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК-тай төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны түүхэн гэрээг байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн мөн Монгол Улсын Засгийн газрын 21, 86-р тогтоолын хэрэгжилт “Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын төсөл”-ийн ажил хурдацтай өрнөж байгааг онцоллоо. 
  • Дээрх ажлуудад сэтгэл зүтгэл гарган ажилласан болон олон жил төмөр замын салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудад Төрийн дээд одон медаль, зам, тээврийн салбарын шагналыг гардууллаа.