ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2021-04-05
mtz
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 175 км, Улаанбаатар хотоос 453 км зайд байрлах Төмөртэй өртөөнөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас төмрийн хүдрийг БНХАУ-руу тээвэрлэж байна. Жилд дунджаар 1 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэдэг. Төмөртэй өртөө нь галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт гэсэн хэсгүүдээс бүрдсэн, сүүлийн үеийн техник технологи, дохиолол холбооны МПТ төвлөрүүлэлтээр тоноглогдсон 33.4 км урт төмөр замтай. Төмөртэй өртөө нь хүлээн авах явуулах 6 болон ачилтын 4 замтай, 2 дугаар зэргийн, мухрын өртөө юм. Түүнчлэн Хандгайт өртөөнд Төмөртэй өртөөний эзэмшлийн 1 замтай ачилт, буулгалтын талбай байрладаг. Жилд дунджаар 1.5 сая тонн ачаа тээвэрлэж байна.