Цэс
Монголын төмөр зам
Виртуал тур
mn
en
Нүүр хуудас
Бидний тухай
Мэдээ
Үйл ажиллагаа
Авлигын эсрэг
Ил тод байдал
Хууль эрх зүй
Шилэн данс
Хүний нөөц
Монголд зочлох жил
Холбоо барих
Монголын төмөр зам
Нүүр хуудас
Бидний тухай
Мэдээ
Үйл ажиллагаа
Авлигын эсрэг
Ил тод байдал
Хууль эрх зүй
Шилэн данс
Хүний нөөц
Монголд зочлох жил
Холбоо барих
Мэдээ, Үйл явдал
Нүүр хуудас
Мэдээ, Үйл явдал
ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭНИЙ “АНХНЫ ТЭЭВЭР” ХӨДӨЛЛӨӨ
2025-06-24
Мэдээ
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд 2025 оны 05 сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан.
Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна Энержи” группийн худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны “түүхэн” гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор өнөөдөр (2025.06.24) эхлүүлж “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галт тэрэг хөдөлж байна.
Ийнхүү Монгол Улсад зам тээврийн салбарт тэр дундаа төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй байх нөхцөл бүрдлээ. “Монголын төмөр зам” ТӨХК энэхүү “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах юм.
Тиймээс энэхүү үйл явдал нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Хятад хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг талууд онцолж байна.
Ган зам зурайж, галт тэрэг хурдан байх болтугай.
Буцах
Буцах