2025 оны 05 сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн Том цагдаа овооны баруун хойд хэсэгт гарч эхэлсэн гал түймрийг унтраах ажиллагаанд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөөний ажилтан албан хаагчид 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож түймрийг цурамд орууллаа.