ӨРТӨӨ ЗӨРЛӨГҮҮДЭД ТАРЬСАН МОДНЫ УСАЛГАА, АРЧИЛГААГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА
2024-07-29
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө, зөрлөгүүдэд говийн нөхцөлд тохиромжтой модны суулгацыг энэ хавар нэмж тарьсан. Хайлаас, улиас, шар хуайс, голт бор, жигд зэрэг тарьсан моднуудаа өртөө зөрлөгийн ажилтнууд тогтмол усалгаа хийж арчилж, зүлэгжүүлж байна.