“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Олон Улсын Санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг өнөөдөр (2025.11.06) хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн хэрэгжилт, түүний байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, олон улсын жишигт нийцсэн тогтвортой хөрөнгө оруулалтын шийдлийн талаар санал солилцов.
Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC) нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг санхүүгийн байгууллага юм.