Үндэсний бичгийн цогц сургалтад хамрагдаж байна
2023-06-29
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид “Монгол бичгийн анхан ба дунд шатны цогц сургалт”-д үе шаттайгаар хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”- ийг хэрэгжүүлэх чиглэлийн дагуу ийнхүү үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, эзэмших, хэрэглэх, хамгаалж хөгжүүлэх юм. Сургалтад үндэсний бичгийн зөв бичих дүрмийн үндсэн зарчмууд, аргачлалыг таниулах бөгөөд “Хан төгс ур” НҮТББ-тай хамтран зохион байгуулж байна.