Монголд зочлох жил 2023-2025
2023-04-19
mtz

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Зам, тээврийн салбарын хэмжээнд 2023-2025 онд “Монголд зочлох жил”-ийг аялал, жуулчлалын тээврийн дэд бүтцийг сайжруулах, гадаадын болон дотоодын зорчигчдод үзүүлэх тээврийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, аяллын тоо, чиглэл нэмэгдүүлэх, аяллын тийзний үнэ бууруулах, тээврийн үйлчилгээг бүрэн цахимжсан, хялбар, хүнд сурталгүй хүргэх, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах зорилт тавин ажиллаж байна.