“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК НЬ ГАШУУНСУХАЙТ ДЕПОД БАЙРЛАХ ТҮЛШ ХАДГАЛАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ 1000М.КУБ БАГТААМЖТАЙ 1 САВ, 75М.КУБ БАГТААМЖТАЙ ГАЗАР ДООРХ 2 САВЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ТУХАЙ
2025-09-10
mtz

ТҮЛШ ХАДГАЛАХ САВ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК НЬ ГАШУУНСУХАЙТ ДЕПОД БАЙРЛАХ ТҮЛШ ХАДГАЛАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ 1000М.КУБ БАГТААМЖТАЙ 1 САВ, 75М.КУБ БАГТААМЖТАЙ ГАЗАР ДООРХ 2 САВЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ТУХАЙ

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг
Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт

Утас: 7000-6622

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт

Утас: 7000-6622

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ15,000,000 (Арван таван сая төгрөг) 
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлХолбогдох тусгай зөвшөөрөл шаардлагатай 
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэлТөрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу сонгон шалгаруулна.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Компанийн үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн   ижил төстэй ажлын гэрээний хуулбар, сүүлийн хоёр жил буюу 2023, 2024 оны гэх мэт);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн хоёр жил буюу 2023, 2024 оны аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Түлш хадгалах сав түрээслэх үнийн санал;
  • Түлш хадгалах сав түрээслэх хугацаа (хамгийн багадаа 1 жилээс доошгүй байна)
  • 1000м3 түлшний нөөц сав нь шинэ бөгөөд шингэн туршилт хийгээгүй тул түрээслэгч тал тухайн туршилтыг хийж ашиглана. 

Нэмэлт нөхцөл:

  • Түлш хадгалах савны түрээсийн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөл;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тодорхойлолт; 

Дээрх материалуудыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж, битүүмжилж ирүүлнэ. Мөн бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна. (Энэхүү шаардлагыг хангаагүй ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болно)

 

Түрээсийн хөрөнгийн талаарх мэдээлэл болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа зэрэг мэдээллийг 7000-6464 дугаарын утсаар холбогдож авна уу. 

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 

Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт

Утас: 7000-6622