Цэс
Монголын төмөр зам
Виртуал тур
mn
en
Нүүр хуудас
Бидний тухай
Мэдээ
Үйл ажиллагаа
Авлигын эсрэг
Ил тод байдал
Хууль эрх зүй
Шилэн данс
Хүний нөөц
Монголд зочлох жил
Холбоо барих
Монголын төмөр зам
Нүүр хуудас
Бидний тухай
Мэдээ
Үйл ажиллагаа
Авлигын эсрэг
Ил тод байдал
Хууль эрх зүй
Шилэн данс
Хүний нөөц
Монголд зочлох жил
Холбоо барих
Мэдээ, Үйл явдал
Нүүр хуудас
Мэдээ, Үйл явдал
"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЛЭЭ
2025-10-15
Мэдээ
Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газраас 2025 оны 10 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд “Монголын төмөр зам” ТӨХК-д Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ явуулж, газар хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдэд Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Энэхүү үнэлгээ нь Кибер аюулгүй байдлын хуулийн хүрээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлын түвшнийг тодорхойлж, эрсдэл үүсэх магадлалыг бууруулах, хамгаалалтын чадавхыг сайжруулахад чиглэсэн юм.
Сургалтын явцад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнуудад кибер аюулын талаарх ойлголт, чиг хандлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замууд, хамгаалалтын сайн туршлагуудыг танилцуулсан бөгөөд үнэлгээний үр дүнд тулгуурлан тодорхой сайжруулалтын санал, зөвлөмжүүдийг хүргэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК цаашид кибер аюулгүй байдлын бодлого, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, удирдах, хамгаалах тогтолцоог бүрдүүлж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахад чиглэн ажиллаж байна.
Буцах
Буцах