“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 10 БИТҮҮ ВАГОНЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ТУХАЙ
2024-11-08
mtz

БИТҮҮ ВАГОН ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН

10 БИТҮҮ ВАГОНЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ТУХАЙ

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цаг

 

Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, 

“Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт 

Утас: 7000-6464

 

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ: 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөг

 

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл: Тусгай зөвшөөрөл шаардахгүй.

 

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу сонгон шалгаруулна.

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

  • Компанийн үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн  ижил төстэй ажлын гэрээний хуулбар, сүүлийн хоёр жил буюу 2022, 2023 онд тээвэрлэсэн ачааны хэмжээ гэх мэт);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн хоёр жил буюу 2022, 2023 оны аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Вагон түрээслэх үнийн санал;
  • Сард тээвэрлэх ачааны хэмжээ;
  • Вагон түрээслэх хугацаа (хамгийн багадаа 1 жилээс доошгүй байна)

 

Нэмэлт нөхцөл:

  • Вагон түрээсийн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөл;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тодорхойлолт; 

Дээрх материалуудыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж, битүүмжилж ирүүлнэ. Мөн бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна. (Энэхүү шаардлагыг хангаагүй ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болно)