“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА
2025-05-24
mtz
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг хайлаас модны суулгацыг тарилаа.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн цагаас (2021 он) хойш “Монголын төмөр зам” ТӨХК нь Улаанбаатар хотод жил бүрийн тав, аравдугаар саруудад мод тарихын зэрэгцээ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд тогтмол мод тарьж, арчилж байна.