"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
2024-04-19
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээн энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээн нь шатар, биллярд, дартс, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүдээр зохиогдох бөгөөд төв оффис, Төмөртэй, Цогтцэций өртөө, зөрлөгүүдийн нийт ажилтан албан хаагчдыг хамрах юм.