Монгол Улсын тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэр бүхий ажилтнууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар энэ өдөр Төрийн дээд одонгоор шагнууллаа.
Тухайлбал “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн мэргэжилтэн Зэвгээгийн Мягмарсүрэнг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Төмөртэй өртөө”-ний Дохиолол холбооны хэсгийн Ахлах механик Лувсандагвын Баасансэрээтэрийг “Алтан гадас одон”-гоор тус тус шагналаа.