“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК-ИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”
2025-10-08
mtz

“Монголын төмөр зам” ТӨХК Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулна. Уг нээлттэй хаалганы өдрөөр аймгийн иргэд, олон нийт, оюутан залууст төмөр замын нээлттэй ажлын байрнуудын талаар мэдээлэл хүргэж, төмөр замын үйл ажиллаагаа мэргэжлийн онцлогыг сурталчлан таниулах, Өмнөговь аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ.