“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ДУНДГОВЬ АЙМАГТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-10-12
mtz
  •  Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Тээвэрчдийн баяр”-ын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон 2025 оны аравдугаар сарын 12-нд Дундговь аймгийн төвд “Нээлттэй хаалганы өдөр”-өө зохион байгууллаа.
  •  Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.
  •  Өдөрлөгийн хүрээнд Дундговь аймгийн иргэд, оюутан залууст төмөр замын салбарын нээлттэй ажлын байр, мэргэжлийн онцлог, компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн орон нутгаас, тэр дундаа говийн бүсээс мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын төлөвлөгөөг танилцуулсан юм.
  •  Арга хэмжээний үеэр Зам тээврийн яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн төмөр замын салбарын мэргэжлийн ажилтан бэлтгэх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК болон Политехник коллеж хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сургалт, судалгаа, боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар болов.