Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний түүхт 86 жилийн ой, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 16 жилийн ой тохиож буй энэ онд тус компанийн хамт олон ажил үйлсээрээ манлайлж Монгол Улсын “2024 оны шилдэг төрийн өмчит аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа. Энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нийт хамт олондоо халуун баяр хүргэе! “Монголын төмөр зам” ТӨХК нь хөрш орнуудын төмөр замын хөгжил, дэвшилтэй уялдсан төмөр замын сүлжээг бий болгох эрхэм үйлсэд тэмүүлж, улс орны эдийн засгийг хүчирхэгжүүлэх төмөр замын салбарт тэргүүлэх хувь нэмрээ оруулах зорилт тавин 2025 оноо угтаж байна.