Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын төслийн ажил үргэлжилж байна
2023-08-23
mtz

Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Шивээхүрэн-Сэхэ” боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан.  “Монголын төмөр зам” ТӨХК нь тус төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын инженер-геологи, гидрологийн судалгааны ажлыг хийж, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гүйцэтгэсэн.  Шивээхүрэн-Сэхэ боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7,1 км төмөр замаар холбох уг бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч 5 дугаар сарын сүүлээр эхэлж, 2023 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төслийн газар шорооны ажил өнөөдрийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.