ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2025-05-26
mtz

“Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай байгуулсан “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г эхлүүлэх болсон тул "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн ачилтын талбайгаас Тавантолгой өртөөний ачилтын талбай хүртэл, мөн Гашуунсухайт өртөөний  шилжүүлэн ачих талбайгаас Хятадын Ганцмод боомтын Тээвэрлүүлэгчийн ачаа хүлээн авах талбай хүртэл авто замын тээвэрлэлтийг гүйцэтгэх ажилд үнийн санал ирүүлж хамтран ажиллана уу. 

 

Жич: Тус чиглэлд тээвэрлэх дээд үнэ нэг тонн 18,000 /Арван найман мянга/ төгрөг байна. Санал ирүүлэх эцсийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минут 

Холбогдох материалыг битүүмжлэн Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 

1-р хороо, Нарны зам, Юнион Бюлдинг, B блок, 7 давхар хаягаар ирүүлнэ үү. 

Холбоо барих утас: 88006622

 

ТЭЭВЭРЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Тээвэрлэгч компанийн бүрдүүлэх баримт бичиг

1
  • Авто тээврийн хариуцлагын гэрээ байгуулах тухай хүсэлт бүхий албан бичиг (албан бичигт чиглэлээ заавал тусгана.)
  • Тээврийн компанийн товч танилцуулга. Дараах мэдээллийг оруулсан байна. Үүнд: 
  • Үүсгэн байгуулсан огноо 
  • Үйл ажиллагааны чиглэл 
  • Захирал, Механик инженер, тээвэр зохицуулагч, бусад ажилтнуудын мэдээллийг доорх загварын дагуу 

 

 

2Улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; Үйл ажиллагааны чиглэлд авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа байх.
3Механик инженер, тээвэр зохицуулагч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжлийн ажилтан нь заавал үндсэн ажилтан байх бөгөөд диплом, мэргэшсэн үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар;
4

Тээврийн хэрэгслүүдэд GPS суурилуулж, “ЭТТ” ХК-ийн цахим тээврийн GPS, RFID-ийн программтай холбогдсон байх; 

(GPS-ийн гэрээний хуулбар ирүүлэх)

5

Өөрийн эзэмшлийн эсхүл түрээсээр ашиглах кемп болон засварын газартай байх; 

Өөрийн эзэмшил бол: 

            Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулсан байх; 

            Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулсан байх; 

            Фото зураг; 

Түрээсээр ашиглаж байгаа бол: 

            Түрээсийн гэрээний хуулбарыг нотариатаар батлуулсан байх; 

            Түрээслүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 

            Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар; 

            Фото зураг;

6

Тээврийн компани нь Уурхай – Тавантолгой өртөөний ачилтын терминал хүртэл 7-оос доошгүй, Гашуунсухайт Шилжүүлэн ачих терминал – Ганцмод боомтын буулгалтын талбай /ГМ-НАБТ/ хүртэл 29-өөс доошгүй тээврийн хэрэгсэлтэй байх. Ирүүлэх материалын жагсаалт: 

  1. Тээврийн хэрэгсэл, жолооч нарын жагсаалт 
  2. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа/E-Mongolia эцсийн өмчлөгчийн лавлагаа/ 
  3. Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл /Автотээврийн нэгдсэн системээс авах/ 
7Ачаа тээвэр гүйцэтгэхэд тавигдах шаардлага хангаж буй авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
8

Нийгмийн даатгалын тайлангийн сүүлийн 1 сарын тайлан баталгаажуулсан байх;

/Механик инженер, тээвэр зохицуулагч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилчид, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн жолоочтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилтан байх/

9ЭТТ” ХК болон бусад компанитай Зам ашиглах гэрээний төлбөрийн үлдэгдэлгүй байх;