ГУРВАН ТӨМӨР ЗАМ ХАМТРАН "ЭТТ" ХК-ИЙН БИРЖЭЭР БОРЛУУЛСАН НҮҮРСИЙГ МАНДАЛ БООМТ ХҮРГЭХ ЭХНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
2024-05-07
mtz

Өнөөдөр /2024.05.07/ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх эхний галттэргийг амжилттай аялууллаа.

“Эрдэнэс тавантолгой” ХК нь энэ оны 03 дугаар сард Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжсан байна.