Цэс
Монголын төмөр зам
Виртуал тур
mn
en
Нүүр хуудас
Бидний тухай
Мэдээ
Үйл ажиллагаа
Авлигын эсрэг
Ил тод байдал
Хууль эрх зүй
Шилэн данс
Хүний нөөц
Монголд зочлох жил
Холбоо барих
Монголын төмөр зам
Нүүр хуудас
Бидний тухай
Мэдээ
Үйл ажиллагаа
Авлигын эсрэг
Ил тод байдал
Хууль эрх зүй
Шилэн данс
Хүний нөөц
Монголд зочлох жил
Холбоо барих
Мэдээ, Үйл явдал
Нүүр хуудас
Мэдээ, Үйл явдал
ДЭЛХИЙН ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
2025-09-16
Мэдээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамнаас зохион байгуулж буй "Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал 2025" арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна.
Тус бага хурлаар дэд бүтэц, төмөр замын салбарын глобал сэдвүүдээр семинар, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид улс орнууд хийгээд тэдгээрийн аж ахуйн нэгжүүд хооронд хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү бага хурлын үеэр Монгол Улсын дэд бүтцийн салбар, тэр дундаа төмөр замын салбарын бүтээн байгуулалтад БНСУ-ын томоохон аж ахуйн нэгжүүд оролцож, хамтын ажиллагааны цар хүрээг илүү өндөр түвшинд авч үзэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болж буй “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал 2025”-д дэлхийн 30 орны сайд, дэд сайд нар, томоохон 26 компанийн гүйцэтгэх захирлууд, Солонгосын шилдэг 10 барилгын компанийн төлөөлөл, Үндэсний төмөр замын газар болон бусад төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Буцах
Буцах