ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУППТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Чайна энержи” группийн Цахим худалдааны компанийн Ерөнхий менежерийн орлогч Шэн Жиэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр “Чайна энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авах нүүрсийг төмөр замаар тээвэрлэх гэрээний нөхцөлийн талаар хэлэлцлээ.