Битүү вагон түрээслүүлнэ
2024-12-18
mtz

 

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН

10 БИТҮҮ ВАГОНЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ТУХАЙ

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цаг
Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт

Утас: 7000-6464

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цагт

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт

Утас: 7000-6464

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ160,000 (нэг зуун жаран мянга) төгрөг 
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлТусгай зөвшөөрөл шаардахгүй.
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэлТөрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу сонгон шалгаруулна.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Компанийн үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн  ижил төстэй ажлын гэрээний хуулбар, сүүлийн хоёр жил буюу 2022, 2023 онд тээвэрлэсэн ачааны хэмжээ гэх мэт);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн хоёр жил буюу 2022, 2023 оны аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Вагон түрээслэх үнийн санал;
  • Сард тээвэрлэх ачааны хэмжээ;
  • Вагон түрээслэх хугацаа (хамгийн багадаа 1 жилээс доошгүй байна)

 

Нэмэлт нөхцөл:

  • Вагон түрээсийн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөл;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тодорхойлолт; 

Дээрх материалуудыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж, битүүмжилж ирүүлнэ. Мөн бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна. (Энэхүү шаардлагыг хангаагүй ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болно)

 

Түрээсийн хөрөнгийн талаарх мэдээлэл болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа зэрэг мэдээллийг 7000-6464 дугаарын утсаар холбогдож авна уу. 

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 

Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт

Утас: 7000-6464