АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
2025-06-26
mtz
  • Бээжин хотноо 2025 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 2025 оны чуулга уулзалтад “Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон Хөгжлийн банкны төлөөлөгчид оролцож "Багахангай-Хөшигийн хөндий" чиглэлийн салбар төмөр замын төслийн урт хугацааны санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийв.
  • Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь 110 гишүүнтэй бөгөөд нийт 100 тэрбум ам.долларын актив хөрөнгөтэй, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлдэг бүс нутгийн томоохон банк юм.