2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4-р хуралдаанд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын чигийн дагуу зурвас газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг танилцууллаа.
Хуралдаанаас төмөр замын чигийн дагуу нийт 91.7 км урттай, 917.73 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг баталлаа.