“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа

Гүйцэтгэх захирал П.Ганхүү Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Бүс нутгийн логистик төв”, “Шилжүүлэн ачих цогцолбор” болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талбай дээр тус тус ажиллалаа.

  • 2022-05-31 11:29:00
  • Дэлгэрэнгүй

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ

    Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Хилийн инженерийн албаны дарга, дэд хурандаа Н.Гантөмөрөөр ахлуулсан бүлэг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүд дээрх хориг хашаа болон сүлжмэл торон хашаа байгуулах инженерийн ажлыг гүйцэтгэж байна.

  • 2022-05-27 09:41:00
  • Дэлгэрэнгүй

    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа

    “Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын дохиолол холбооны систем суурилуулах ажлын хүрээнд БНСУ-д “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-ийн сүүлийн үеийн дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн талаар туршлага судлах, чадавхжуулах II ээлжийн сургалт 2022.05.09-2022.05.27 ны өдрүүдэд зохион байгуулагдаж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 12 инженер техникийн мэргэжилтнүүд хамрагдан чадамжийн гэрчилгээгээ гардан авлаа.

  • 2022-05-26 09:07:00
  • Дэлгэрэнгүй

    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО

    Энэ өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.

  • 2022-05-23 17:28:00
  • Дэлгэрэнгүй

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК нэгдэж энэ жил “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам дагуу нийт 33.000 мод тарихаар төлөвлөснөөс эхний 1000 модны суулгацыг энэ сарын 13-ны өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдэд тарьжээ.

  • 2022-05-20 20:37:00
  • Дэлгэрэнгүй