
Мандалайг Хятадын хил Мюзтэй холбох 431 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах хэлэлцээг Мьянмарын Төмөр зам ба Хятадын Төмөр замын Ерюань Инженерийн групп хамтран энэ сарын 22-ны өдөр хийлээ.
Уг ТЭЗҮ-ийг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд тулгуурлаж 2 жилийн хугацаанд гүйцэтгэх аж.
Тус төмөр зам нь 160 км/цаг хурдлах боломжтой байх ба тээврийн зардлыг бууруулах, нийгэм-эдийн засгийн хөгжлийг дэмжих төдийгүй хоёр орны харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гэж Тээвэр, Харилцаа холбооны сайд У Тант Зин Монг гарын үсэг зурах ёслолын үеэр хэллээ.
Хойд Мьянмарт энх тайван, тусгаар тогтнолыг дэмжиж байгаа энэ үед энэхүү төсөл нь Хятадын Нэг бүс, нэг зам санаачилга болон Хятад, Мьянмарын эдийн засгийн коридорийг хөгжүүлэхэд дэмжлэг болно гэдгийг Хятадын Элчин сайд Хунг Лиан мэдэгдлээ.