
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018 оны 03 дугаар сарын13-ны өдөр
Гэрээний нэр: Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай
Гэрээний дугаар: МТЗ-ХХ1802
Төслийн нэр: Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх
- “Монголын төмөр зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Багц № 1. Өмнөговь аймгийн Ханбогдсумын нутаг “Дунд кемп”,Баян-Овоо сумын нутаг “Самсунг кемп”,“Чонун кемп”-үүдэд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх,
Багц № 2. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Төмөртэй өртөө”түүнд хамааралтай объектуудад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх,
- Тендерийн бичиг баримт иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж,эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн банкдахь 404187856 дугаар дансанд 50,000 /тавин мянга/төгрөгтушааж2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө Сүхбаатар дүүрэг, 1дүгээр хороо,Энхтайваны өргөн чөлөө 23, "UBH" төвийн 8дугаар давхраас, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж-62, “Юнион бюлдинг” барилгын А блокны 7 дугаар давхраас худалдан авах боломжтой.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 /дөчин тав/ хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд Багц 1-д 2,240,000 төгрөгийн, Багц 2-д1,170,400 төгрөгийн тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж-62, “Юнион бюлдинг” барилгын А блокны 7 дугаар давхарт ирүүлэх бөгөөд тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:30 цагт нээлтэд оролцох хүсэлтэй этгээдүүдийг байлцуулан нийтийн өмнө нээнэ.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
Харилцах албан тушаалтан: Д.ГАН-ЭРДЭНЭ Утас: 70006622