
“Монголын төмөр зам” ТӨХК нь тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шаардлагатай 8-аас доошгүй ширхэг зүтгүүр болон 400-аас доошгүй ширхэг тавцант болон хагас вагон авахаар төлөвлөж байгаа бөгөөд хөдлөх бүрэлдэхүүнийг нийлүүлэх сонирхолтой байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна. Сонирхогч байгууллага нь дараах бичиг баримтуудыг англи эсвэл монгол хэлээр бэлтгэн урилгад заасан хугацаанд ирүүлнэ үү. Үүнд:
- Байгууллагын танилцуулга
- Нийлүүлэх зүтгүүр болон тавцант вагоны танилцуулга
- Төлбөрийн нөхцөл
- Нийлүүлэх хугацаа
- Үнийн санал
Зүтгүүр болон вагоныг тус тусад нь нийлүүлэх санал ирүүлж болно.
Саналыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14:00 цагаас өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн байранд /Улаанбаатар хот 14230, СБД 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 давхар/ хэвлэмэл хэлбэрээр битүүмжлэн ирүүлнэ үү.
1.Зүтгүүрийн техникийн тодорхойлолтыг энд дарж үзнэ үү.
2.Тавцант вагоны техникийн тодорхойлолтыг энд дарж үзнэ үү.
3.Хагас вагоны техникийн тодорхойлолтыг энд дарж үзнэ үү.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК