“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО

Image

Энэ өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.

П.Ганхүү нь Эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, Австрали Улсын Сиднейн их сургуулийг Олон Улсын бизнесийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Тэрбээр хуучнаар Дэд бүтцийн яам/одоогийн Зам, тээврийн хөгжлийн яам болон Эрчим хүч, Барилгын яамд орсон/-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар, Түлш, эрчим хүчний яамд хэлтэс, газрын даргаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байв.

2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан. Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт 2001 оноос хойш ажилласан ажлын туршлагатай, мөн “Эрдэнэс монгол” ХХК-ийг удирдаж Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шинэ төмөр замын төслүүд, Тээвэр логистикийн бүс нутгийн төвүүд болон Экспортын гарцуудыг нэмэгдүүлэхэд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төслүүдийг хэрэгжүүлэх, тус компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах туршлагатай гэж үзэн П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байна.

  • 2022-05-23 17:28:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    2899 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг “Тавантолгой түлш” ХХК-д хүлээлгэн өглөө
    2022-09-15 17:11:00
    Төмөр замаар тээвэрлэж буй 2899 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ энэ өдөр Улаанбаатар хотод ирнэ
    2022-09-11 00:56:00
    “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын 100 км-т дээд бүтцийн барилгын ажлыг эхлүүллээ
    2022-09-07 10:47:00
    “Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй” мэргэжлийн ангийн оюутнуудыг дадлагажуулна
    2022-09-06 10:58:00
    Эзэн Богд Чингис хааны эш хөргийг “Монголын нууц товчоо”-ны хамтаар “Монголын төмөр зам” ТӨХК дээдлэн заллаа
    2022-08-08 11:00:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2022-07-11 09:56:00
    Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ
    2022-07-02 09:24:00
    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00