"Монголын төмөр зам" ТӨХК

  • /Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ОСЖД)-ын гишүүн /2016 оноос/
  • Олон Улсын төмөр замын холбоо (UIC)-нд дэмжигч гишүүн /2011 оноос/

Эрхэм зорилго:

Монгол Улсын төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх, төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлогч үндэсний компани байх.

Алсын хараа:

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь шийднэ.          

Үүсгэн байгуулагдсан түүх:

“Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 03 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр байгуулагдсан. Тус компани нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийгээд үндэсний сүлжээг хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх эрх, чиг үүрэгтэй.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах
  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх
  • Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хараат, охин компаниуд:

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК
  •  БНХАУ-ын Тяньжин боомтод тээвэр логистикийн төвийн төсөл хэрэгжүүлэгч “Монголиан порт групп”
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хамтын эзэмшил бүхий “Зүүнбаян төмөр зам” ХХК

 

Замын-Үүд дэх “Бүс нутгийн логистик төв”

Хоногт 16 галт тэрэг буюу 800 вагон ачааг боловсруулах хүчин чадалтай. Манай улсаар дамжин өнгөрөх транзит ачаа болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмжийн шилжүүлэн ачилтыг хийж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газар, Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу 2022 оны 01 дүгээр сараас эхлэн Замын-Үүд боомтын логистикийн төвийг түшиглэн Замын-Үүд-Эрээн боомтоор чингэлэг тээвэр ачиж буулгах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн хүдэр сум дахь “Төмөртэй төмөр зам”

Төмөртэй өртөөнөөс Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замаар өөрийн эзэмшлийн зүтгүүр, вагоны парктайгаар жилд дунджаар 1.800,000 тонн төмрийн хүдрийг тээвэрлэж байна.

Төмөр замын зам, барилгын механикжсан анги

“Монголын төмөр зам” ТӨХК нь өөрийн эзэмшлийн 9 зүтгүүр, 245 вагон парктай. Өөрийн хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмжид түшиглэн байгуулсан уг Төмөр замын зам, барилгын механикжсан анги нь жилд 100 км төмөр замын суурь бүтэц барих, 50-70 км их засварын ажил гүйцэтгэх хүчин чадалтай. Зам засварын нийт 82 машин механизм, хоппер вагон, мэргэжлийн хүний нөөцтэй.

Тяньжин тээвэр логистикийн төв байгуулах төсөл

Монгол болон БНХАУ-ын засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Тяньжин хотноо Тээвэр логистикийн төв байгуулах эрх үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон. Далайд гарцгүй манай орныг Олон улсын логистикийн төвтэй холбох экспортын томоохон гарцыг байгуулах тус төсөлд БНХАУ-тай хамтран “Монголиан порт групп” охин компанийг байгуулан ажиллаж байна.

“Тавантолгой-Зүүнбаян” төмөр зам

Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын үндэсний бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж байна.

“Тавантолгой-Зүүнбаян” төмөр замаар 2022 оны 03 дугаар сард 6400 тн зэсийн баяжмал, 2816.1 тн утаагүй түлшний түүхий эд, 3139,13 тн экспортын нүүрсийг туршилтаар амжилттай тээвэрлээд байна.

Тус төмөр зам нь уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд өртгөөр, байгальд аюулгүйгээр жилд 15 сая тонныг тээвэрлэх хүчин чадалтай. Төмөр зам дагуух ашигт малтмалын 37 орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах төдийгүй орон нутагт 2000 орчим ажлын байр бий болгож, орон нутагт ажиллаж амьдрах таатай нөхцөл, бүс нутгийн хөгжлийг авч ирэх юм.

Төрөөс баруун болон зүүн босоо тэнхлэгийн 1681,6 км төмөр замын концессийн эрх олгогдсон үндэсний төмөр замын компани

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Зүүн босоо тэнхлэгийн буюу Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн 426,6 км, Баруун босоо тэнхлэгийн буюу Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1255 км төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессын эрхийг Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон тогтоолын төслийг албажуулан баталсан.

“Монголын төмөр зам” ТӨХК нь эдгээр төмөр замуудын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна.

  • 2022-04-05 15:50:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Депо, зам засварын цехийн барилгын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна
    2022-11-29 09:54:00
    Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар төрийн албан хаагчидтай санал солилцлоо
    2022-11-22 09:24:00
    "Монголын төмөр зам" ТӨХК Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байна
    2022-11-17 10:19:00
    Бүтээмжийг нэмэгдүүлэх цогц сургалтад хамрагдлаа
    2022-11-16 16:21:00
    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Чанарын удирдлагын тогтолцооны бодлого
    2022-11-11 12:14:00
    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн дунд хугацааны /2022-2025/ үйл ажиллагааны мастер төлөвлөгөө
    2022-11-11 09:11:00
    Төмөр замын тээврийн салбарын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал үргэлжилж байна
    2022-11-09 16:30:00
    Зам, тээврийн хөгжлийн яамны нэрэмжит спортын олон төрөлт тэмцээнд "МТЗ" ТӨХК оролцож байна
    2022-11-08 16:26:00
    ISO 9001:2015, ISO 45001, ISO 14001 Олон Улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ
    2022-10-20 16:20:00
    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хамт олон Ар гүнтийн даваанд мод тарилаа
    2022-10-13 08:03:00
    Монгол Улсын тухай танилцуулгыг долоон хэл дээр үзэх боломжтой боллоо
    2022-10-12 09:14:00
    "Монголын төмөр зам" ТӨХК-ийн бүтээн байгуулалтыг RAILWAY MONGOLIA-2022 үзэсгэлэн дээр толиллууллаа
    2022-10-06 08:16:00