”Монголын Төмөр Зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос АНУ-Д ҮЙЛДВЭРЛЭГДСЭН ES44Aci серийн EVOLUTION MR2101 ЗҮТГҮҮРИЙН ДУНД ЗАСВАРЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГсонгон шалгаруулах МТЗ/202201092дугаартай нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байга тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Багцын мэдээлэл: 1 багц.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерийн үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.
Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Тийм. /Зүтгүүрийн их засвар-4.5.6.1, зүтгүүрийн урсгал засвар-4.5.6.2/
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК
Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар
Утас: 70006622