”Монголын Төмөр Зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Оффисын өрөө” худалдах байгууллагыг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Багцын мэдээлэл:
№ |
Тендерийн дугаар |
Тендерийн нэр |
Баталгааны дүн /төг/ |
1№ |
МТЗ/202201090 |
Оффисын өрөө худалдах нийлүүлэгчийг сонгон шалгаруулах |
5,812,800₮
|
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Шаардахгүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ: Шаардахгүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт. Хувь хүн бол баталгаажсан татвар төлөгчийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх.
Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК
Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар
Утас: 70006622