"Монголын төмөр зам" ТӨХК-ийн танилцуулга

Эрхэм зорилгоТөрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, бодлогын хэрэгжилт, удирдлага, зохион байгуулалтын хувьд нэгдмэл төмөр замын дотоодын сүлжээг бие даан хөгжүүлэх үндэсний эрх ашгийг хангана.

“Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат компани нь төмөр замын салбарт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр байгуулагдсан.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах
  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх
  • Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах

 “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК, Хятадын Тяньжин боомтод тээвэр, логистикийн төвийн төсөл хэрэгжүүлэгч “Монголиан порт групп” гэсэн 2 охин компанийг 2018 онд байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Өнөөгийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК нь

  • Төв оффис
  • Төмөртэй өртөө
  • Замын-Үүд дэх бүс нутгийн логистик төв
  • Замын-Үүд дэх шилжүүлэн ачих цогцолбор /МЧ-2/
  • Шинэ төмөр зам төсөл, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг удирдах нэгж бүхий 300 гаруй хүний орон тоотойгоор үйл ажиллагаа эрхэлж байна.

9 зүтгүүр 245 вагоны парктайгаар тээвэрлэлт хийж байна.

1.    ЗАМЫН-ҮҮД ДЭХ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ЦОГЦОЛБОР

Замын-Үүд дэх шилжүүлэн ачих цогцолбор Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1995 онд баригдсан. Төмөр замын нарийн царигаас өргөн царигт ачаа шилжүүлэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Уг байгууламжийн төмөр замын ачаа, тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран ажиллаж байна.

2.    ЗАМЫН-ҮҮД ДЭХ БҮС НУТГИЙН ЛОГИСТИК ТӨВ

Логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн 11,6 км орчим төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай 2 түвшинд огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж, 1,6 км авто зам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм.

Зам талбай нь чингэлгийн, хүнд даацын болон том оврын ачааны, агуулахын гэсэн 3 бүстэй. Чингэлэг шилжүүлэн ачих 50 тонны даацтай 2 өргөгч цамхаг нь хоногт 800 вагоныг шилжүүлэн ачиж, боловсруулах боломжтой болж байна

3ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 175 км, Улаанбаатар хотоос 453 км зайд байрлах Төмөртэй өртөөнөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас төмрийн хүдрийг БНХАУ-руу тээвэрлэж байна. Жилд дунджаар 1 сая тонн төмрийн хүдрийг тээвэрлэж байна.

Төмөртэй төмөр зам нь галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт гэсэн хэсгүүдээс бүрдсэн, сүүлийн үеийн техник технологи, дохиолол  холбооны МПТ төвлөрүүлэлтээр тоноглогдсон 33.4 км урт төмөр зам юм.

Төмөртэй өртөө нь хүлээн авах явуулах 6 болон ачилтын 4 замтай, 2 дугаар зэргийн, мухрын өртөө юм. Түүнчлэн Хандгайт өртөөнд Төмөртэй өртөөний эзэмшлийн 1 замтай  ачилт, буулгалтын талбай байрладаг.

4. ТЯНЬЖИН ДЭХ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

2009 онд Монгол Улсын Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам /хуучин нэрээр/ болон Тяньжин хотын Ардын Засгийн газар хооронд БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг байгуулж, Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаанд хамтарсан тээвэр, логистикийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд 50 жилийн хугацаанд 10 га газрыг Хятадын талын “Тяньжин порт групп” ТӨХК-тай хамтарч эзэмшин, тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлэх юм.

   2019 онд охин компани болох “Монголиан порт групп” ХХК-аас БНХАУ-д байгуулагдсан 51:49%-ийн хамтарсан компани болох “Хятад-Монголын Олон Улсын Логистикийн Бүс” ХХК-д Монголын талын хөрөнгө оруулалтыг байршуулж,  төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

5. “ШИНЭ ТӨМӨР ЗАМ" ТӨСӨЛ

УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоол, 2018 оны 71 дүгээр тогтоолын нэмэлтээр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталж, Монгол улсад шинээр баригдах нийт 6600 орчим км төмөр замыг 3 үе шаттайгаар барьж байгуулахаар заасан.

1 дүгээр үе шатад хөндлөн чиглэлийн 1100 орчим км төмөр зам, 2 дугаар үе шатад боомтууд руу чиглэсэн төмөр замууд болох нийт 1900 орчим км төмөр зам, 3 дугаар үе шатанд баруун коридорын 3600 орчим км төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор Төмөр замын бодлогын 1 болон 2-р үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, Засгийн газрын  2013 оны 28 дугаар тогтоолоор дээр дурдсан төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон юм.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Засгийн газрын үүргийн дагуу төслийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоотой төслийн компаниар Барих-ашиглах-шилжүүлэх концессын нөхцөлтэй хэрэгжүүлэх юм.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМ

Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумынЗүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран 416.1км урт, 1 өртөө 6 зөрлөгтэй. Удирдах хэвгий 9 промиль, голын даац 25 тонн, цариг 1520 мм, 596 ш хоолой, 27 ш 2427 у/м урт гүүр бүхий дэд бүтэц бүхий нийт 455 км ЦДАШ татаж, хагас автомат дохиолол төвлөрүүлэлт хориглолын систем бүхий суурь бүтцийн байгууламжийг барьж байгуулсан.

Тус төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ.

Төмөр замын барилгын ажил 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхэлсэн. Төмөр замын доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, төмөр замын дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж байна.

Тус төмөр зам нь Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болгох ба төмөр замын трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох болно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг барьж одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан ОХУ, БНХАУ-ын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашилбал далайн боомтуудад хүрэх бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэх боломжтой бүрдэх юм.

  • 2022-01-12 14:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 17:27:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 16:13:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 15:18:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2022-01-19 14:25:00
    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА
    2022-01-14 17:40:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР АЧИЖ БУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ
    2022-01-12 11:37:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2022-01-07 18:47:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-12-30 08:21:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2021-12-24 14:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын трассын дагуу гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн төмөр бетон карказан 1 өртөө болон 6 зөрлөгийн барилга, орон сууцуудыг барьж ашиглалтад орууллаа
    2021-12-13 15:52:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨНИЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2021-12-06 16:18:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАЛУУС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
    2021-12-01 16:22:00