
Манай компани нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлж байгаа ба нийт 97 км газарт хориг хашаа барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Иймд дээрх ажилд хамтран ажиллах боломжтой гэж үзвэл ажил гүйцэтгэх үнийн санал /төсвийн хамт/ болон барилга угсралтын ажил гүйцэтгэх графикийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний 12 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хавсралтаар ажлын зураг, техникийн шаардлагыг хүргүүлж байна.
Жич: Албан бичигт аж ахуйн нэгжийн гэрчилгээ, хүний нөөцийн чадавхын мэдээлэл, техник, тоног төхөөрөмжийн жагсаалт, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл, санхүүгийн тайлан сүүлийн 3 жилээр, шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа, татварын ерөнхий газрын лавлагааг тус тус хавсаргаж ирүүлнэ.