ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАЛУУС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

Image

“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь “Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус төмөр замын төслийн нийт ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам нь Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК, доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН болон дотоодын 104 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 100 хувь дотоодын нөөц бололцоогоор баригдаж буй анхны үндэсний төмөр замын бүтээн байгуулалт юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, тээвэрлэлт хийж эхэлснээр:

  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг 2 дахин бага зардлаар тээвэрлэнэ.
  • Төмөр замын трассын дагуу байршиж буй ашигт малтмалын 37 орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
  • 2000 орчим ажлын байрыг бий болгож, орон нутгийн оршин суугчдын ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв:

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” нь 2020 онд төмөр замын мэргэжилтэй 300 боловсон хүчин бэлтгэсэн. 2021 онд 282 оюутан бэлтгэгдэж байгаагийн 90 гаруй хувь нь тухайн орон нутгийн иргэд байгаа нь залуус  орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлж байна.

Төслийн хүрээнд Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнан 35к/вольтын хүчин чадалтай 2 хэлхээ бүхий 455.5 км урт эрчим хүчний шугамыг барьж байгуулснаар төмөр зам дагуух өртөө, зөрлөг, ажилчдын орон сууц зэрэг бусад барилга байгууламжууд баталгаатай цахилгааны эх үүсвэрээр хангагдах боломжтой боллоо.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр-Говь нутагт анхны эко төмөр замыг бүтээн байгуулна. 

Говь нутагт тулгарч буй экологийн онц аюул болох агаарын бохирдол, хөрсний эвдрэл, тоосжилтыг эрс бууруулж, цөлжилт, элсний нүүдлээс сэргийлэх нийгмийн хариуцлагын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна. 

Бид:

  •  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу 1 км тутамд 1000 мод, нийт 420,000 орчим мод тарина.
  • 100 км ойн зурвас байгуулна. 
  • Цогтцэций өртөөнд Жимст цэцэрлэг бүхий “Эко өртөө” байгуулна.
  • 2021-12-01 16:22:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 17:27:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 16:13:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 15:18:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2022-01-19 14:25:00
    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА
    2022-01-14 17:40:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР АЧИЖ БУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ
    2022-01-12 11:37:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2022-01-07 18:47:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-12-30 08:21:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2021-12-24 14:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын трассын дагуу гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн төмөр бетон карказан 1 өртөө болон 6 зөрлөгийн барилга, орон сууцуудыг барьж ашиглалтад орууллаа
    2021-12-13 15:52:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨНИЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2021-12-06 16:18:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАЛУУС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
    2021-12-01 16:22:00