
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлсэн үгэндээ "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр туршилтын галт тэрэг явуулахад ойртож байгаа. Сүүлийн үед нүүрсний гаралт бага байсан учраас Эрдэнэс тавантолгойгоос хийх санхүүжилт саатаж, бүтээн байгуулалтын ажил бага зэрэг удааширсан. Одоо идэвхтэй явж байна. Зүүнбаян талаасаа төслийн хэмжээнд бэлэн болсон замуудыг техникийн комисс үзэж хойноос нь шахаад явах талаар санал нэгдсэн. Санхүүжилт саатахгүй бол энэ эрчээрээ явах байх. Яамны зүгээс аль болох хурдан төмөр замаа ашиглалтад оруулахаар чармайж байна" гэв.