
Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2020 онд төмөр замын мэргэжилтэй 300 боловсон хүчин бэлтгэсэн бол 2021 онд 282 оюутан бэлтгэгдэж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад авах, туршилтын тэрэг аялуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангахад эхний ээлжинд тус МСҮТ-ийн 100 оюутан их бүтээн байгуулалтад гар бие оролцож байна