“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Image

 “Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсгий хөдөлгөөнд  нэгдэж энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  100 мод тарилаа.

“Монголын төмөр зам” ТӨХК нь эхний ээлжинд говийн бүсэд ашиглалтад орж буй “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын трассын дагуу 100 км урт ойн зурвас, жимст цэцэрлэг бүхий эко өртөөг байгуулахаар ажиллаж байна.

Тус компани нь км тутамд 1000 мод тарихаар төлөвлөж байгаа аж.

Мод тарьсны дараа арчилгаа тордолгоог хийх нь хамгийн чухал бөгөөд тус компани нь байгаль орчны мэргэжилтэн, өртөөний албан хаагчдаас бүрдсэн хүний нөөцийн баг бүрдүүлж бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Мөн төмөр замын дагуу барьж байгуулсан гүний худгаас өртөө, зөрлөгүүдтэй хамгийн ойр байрлах 30 худгийг ашиглан усалгааг хийх бүрэн боломжтой юм байна.

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртөж, тэр тусмаа говийн аймгийн нутгуудад нүүрлээд буй элсний нүүдлийг зогсооход төмөр зам дагуу ойн зурвас байгуулах нь экологийн чухал ач холбогдолтой болохыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан онцоллоо.

  • 2021-10-11 15:42:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
    2021-10-11 15:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМД ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
    2021-09-24 09:13:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо
    2021-09-15 16:25:00
    Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”
    2021-09-06 14:07:00
    БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2021-08-23 16:57:00
    "ДОРНО-ӨРНИЙГ ХОЛБОХ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" БАРИМТАТ КИНО
    2021-08-12 16:05:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-07-27 13:47:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00