“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо

Image

Манай улсын нүүрсний экспортын тээвэрлэлт нь авто замаас өөр гарцгүй, ковид цар тахлын нөлөөнд нэрвэгдэж, хилийн боомт дээр тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн томоохон хүндрэл бухимдлыг үүсгээд байгаа билээ. Экспортын шинэ гарц болсон төмөр замыг экспортлогчид төдийгүй нийтээрээ илүү хүсэн нэхэмжилж, шинэ төмөр замуудын бүтээн байгуулалтын явц дээр анхаарал хандуулсаар байгаа юм.

 

 

 

“Монгол улсын үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгож, төмөр замын шинэ бүтээн байгуулалтыг гүйцэтгэх үүргийг төрөөс хүлээсэн “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагууд энэ өдөр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийжээ. Уулзалтад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан, холбогдох инженер техникийн ажилтнууд оролцож, шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ашиглалтад даруй оруулах, шинэ төмөр замаар тээвэрлэлт хийх бэлтгэл ажлыг хангуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, хамтран ажиллах талаар ярилцсан байна.

 

Төмөр зам нь төмөр замтайгаа л холбогддог хатуу зарчимтай. Үндэсний төмөр зам маань хувь нийлүүлсэн төмөр замтайгаа холбогдож далайн чанадад хүрэх нь, экспортоо төмөр замаар тээвэрлэнэ гэж амлан, олон ч жил дуншиж, өчнөөн засгийн нүүр үзсэн төрийн бодлого маань цаасан дээрээс ажил хэрэг болох нь гэж олзуурхаж байна. Төмөр замын тээвэртэй өрсөлдөх хямд, байгальд ээлтэй тээвэр байхгүй байгаа нь бодит үнэний дээр далайд гарцгүй, Евро Азийн транзит тээврийн хамгийн дөт коридор, газар зүйн байршилтай манай улсын хувьд төмөр зам бол нэг зах зээлийн хараат байдлаас гараа цорын ганц гарц гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.

  • 2021-09-15 16:25:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
    2021-10-11 15:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМД ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
    2021-09-24 09:13:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо
    2021-09-15 16:25:00
    Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”
    2021-09-06 14:07:00
    БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2021-08-23 16:57:00
    "ДОРНО-ӨРНИЙГ ХОЛБОХ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" БАРИМТАТ КИНО
    2021-08-12 16:05:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-07-27 13:47:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00