Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”

Image

2008 онд төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийгээд үндэсний сүлжээг хөгжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК нь Төрийн өмчийн хорооны 82 дугаар тогтоолоор байгуулагдсан ба өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Энэ өдөр тус компанийн Гүйцэтгэх захирал О.Батнасан компанийн нийт ажилтан албан хаагчидтай газар нэгж тус бүрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Тэрбээр: ....- “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын салбарт олон чухал ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч бүтээн байгуулалтын үйл хэргийг үргэлжлүүлэхээор бид хамтран ажиллаж байна. Манай компанийн хамгийн том зорилт бол Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын гол судас, гол оршихуй нь энэ хамт олон дотор байгаа гэж ойлгож байна. Энэ чиглэлээр бид цаашид УИХ, Засгийн газар, ЗТХЯ-ны бодлогын төвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Мянганы төмөр зам” төслийн хүрээнд МТЗ ТӨХК-ийн байр суурь, оролцоог нэг чиг зүгт залж бодлогыг тодорхойлохоор ажиллаж байна.

...- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төсөл бол энэ хамт олны зүтгэлээр боссон төсөл. Үүнийг “Мянганы бүтээн байгуулалт” ч гэж нэрлэж болно.  Тус төсөлд сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан хамт олон та бүхэнд баярлаж, талархаж буйгаа илэрхийлье!

Бидэнд хийх ажил их байна. Төмөр замын чиглэлээр бодлогын түвшинд цэгцлэх ажил маш их байна. Шинэ томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн компанийн үнэт зүйлийг бий болгох, үйл ажиллагааны цар хүрээг улам тэлэх зорилго, зорилт өвөрлөн ажиллаж байна. Энэ бүхнийг бүтээх, бүрдүүлэх гол хүчин зүйл нь МТЗ-ын ажилтан Та юм...” гээд - Ойрын хугацаанд шийдвэрлэх чухал ажлуудын нэг нь “Туршилтын тээвэрлэлт”. Бэлтгэл ажлыг сайтар анхаарч, гарах үр дагаврыг сайтар тооцоолох нь чухал.....” гэдгийг онцоллоо.

  • 2021-09-06 14:07:00
  • Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”

    Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    МЭНДЧИЛГЭЭ
    2021-11-26 10:33:00
    Л.ХАЛТАР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ АЛЬ БОЛОХ ХУРДАН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
    2021-11-19 11:21:00
    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛД ЦОГТЦЭЦИЙ СУМ ДАХЬ МСҮТ-ИЙН ОЮУТНУУД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА ХИЙЖ БАЙНА
    2021-11-16 17:21:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-11-04 16:45:00
    “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
    2021-10-11 15:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМД ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
    2021-09-24 09:13:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо
    2021-09-15 16:25:00
    Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”
    2021-09-06 14:07:00
    БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2021-08-23 16:57:00
    "ДОРНО-ӨРНИЙГ ХОЛБОХ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" БАРИМТАТ КИНО
    2021-08-12 16:05:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-07-27 13:47:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00