ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

”Монголын Төмөр Зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос СКD4B, DF7G серийн зүтгүүрүүдэд “Зүтгүүрт сэлбэг, эд анги, тос, тослох материал” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Багцуудын мэдээлэл

 

Багцын дугаар

Багцын нэр

Баталгааны дүн /төг/

1

Багц 1. МТЗ/202108043-01

CKD4B серийн гол замын зүтгүүр, DF7G серийн сэлгээний зүтгүүрүүдийн сэлбэг, эд анги

3,197,600 ₮

2

Багц 2. МТЗ/202108043-02

CKD4B серийн гол замын зүтгүүр, DF7G серийн  сэлгээний зүтгүүрүүдийн тос, тослох материал

1,181,800 ₮

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.

Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Дистрибютер, албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/.

Тендерийг 2021 оны 09 дүгээр сарын27-ны өдрийн 09цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар

Утас: 70006622

  • 2021-08-27 17:07:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
    2021-10-11 15:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМД ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
    2021-09-24 09:13:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо
    2021-09-15 16:25:00
    Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”
    2021-09-06 14:07:00
    БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2021-08-23 16:57:00
    "ДОРНО-ӨРНИЙГ ХОЛБОХ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" БАРИМТАТ КИНО
    2021-08-12 16:05:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-07-27 13:47:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00