Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын гүйцэтгэл 92 хувьтай байна

Image

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замын төсөл

Эдийн засгийн ач холбогдлоороо өндрөөр үнэлэгдэх Үндэсний их бүтээн байгуулалт  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна.

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр суурь бүтцийн шавыг тавьсан уг төсөл өнөөдрийн байдлаар 92 хувийн гүйцэтгэлтэй байна. .

Төслийн хэмжээнд 8000 орчим хүн хүч, 3000 гаруй техник машин механизм ажилласан.

“Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил

Тогтоол шийдвэр:

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан.

Төмөр замын барилгын ажил 2019 лны 05 дугаар сарын 24-ний өдөр эхэлсэн.

Санхүүжилт:

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг дотоодоос шийдэх бөгөөд эхний ээлжийн санхүүжилтийг “Монголын төмөр зам” ТӨХК хүүгүй, 20 жилийн хугацаатай, 750 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт цаас гаргаж, уг үнэт цаасыг нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авах замаар санхүүжүүлж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд дэлгэмэл уртаараа 463 км төмөр зам баригдана

Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумынЗүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран 416,1 км урт, 1 өртөө 6 зөрлөгтэй байна. Удирдах хэвгий 9 промиль, Голын даац 25 тонн, Цариг 1520 мм, 596 ш хоолой, 27 ш 2098.14 у/м урт гүүр бүхий дэд бүтэц байх юм. Нийт 430 км ЦДАШ татаж, хагас автомат дохиолол төвлөрүүлэлт хориглолын систем бүхий суурь бүтцийн байгууламжийг барьж байна.

Тус төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ.

 

Төслийг хэрэгжүүлэгч:

  • Ерөнхий захиалагч-“Монголын төмөр зам” ТӨХК
  • Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч-Зэвсэгт хүчний жанжин штаб
  • Төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН

Эдийн засгийнүр ашиг:

 

Тус төмөр зам нь Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болгох ба төмөр замын трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох болно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг барьж одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашилбал далайн боомтуудад хүрэх бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад, Солонгос, Японы зах зээлд хүргэх боломжтой болно.

 

 

  • 2021-08-10 10:35:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 17:27:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 16:13:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 15:18:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2022-01-19 14:25:00
    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА
    2022-01-14 17:40:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР АЧИЖ БУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ
    2022-01-12 11:37:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2022-01-07 18:47:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-12-30 08:21:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2021-12-24 14:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын трассын дагуу гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн төмөр бетон карказан 1 өртөө болон 6 зөрлөгийн барилга, орон сууцуудыг барьж ашиглалтад орууллаа
    2021-12-13 15:52:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨНИЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2021-12-06 16:18:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАЛУУС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
    2021-12-01 16:22:00