”Монголын Төмөр Зам” ТӨХКнь эрх бүхий тендерт оролцогчдоос Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Логистикийн төвд нэмэлтээр баригдсан нарийн царигийн 1.2 км төмөр замыг дохиолол төвлөрүүлэлтэд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МТЗ/202101026дугаартай нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Багцын мэдээлэл: 1 багц.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.
Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Тийм
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК
Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар
Утас: 70006622