ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 07-08-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ач холбогдол бүхий тус чиглэлийн төмөр замыг товлосон хугацаанд ашиглалтад оруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ” хэмээн онцлов.

Мөн “Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гарсныг мэдэгдлээ. Жилдээ 30 сая тонн нүүрс баяжуулж нэмүү өртөг шингээн экспортод гаргана. Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжинэ” гэв.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүх “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн ачааны хүнд даацын төмөр замын төсөл”-ийг Ерөнхий сайд болон холбогдох албаныханд танилцууллаа.Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын ажил дараах үе шаттай явагдаж байна.

Далан, ухмалын ажил:

416.1 км урт, 25.1 сая метр.куб бүхий төмөр замын далан, ухмалын барилгын ажлыг зэвсэгт хүчний 9 анги нэгтгэл, үндэсний 49 аж ахуй нэгж компани хамтран бүрэн хийж дуусгаад байна.

 

Гүүр хоолойн ажил:

Мөн төмөр замын трассын дагуу нийт 2427 урт метр бүхий 27 гүүрийг зэвсэгт хүчний 1 анги, 13 аж ахуй нэгж барьж дуусгаад байна. Монгол улсад хамгийн олон гүүрэн байгууламжийг чанарын өндөр түвшинд барьж дуусгасан.

416.1 км төмөр замын трассын дагуу байрлах 379 дөрвөлжин хоолой, 216 дугуй хоолой бүхий нийт 595 хоолойн ажлыг зэвсэгт хүчний 9 анги нэгтгэл, үндэсний 25 компани хамтран бүрэн хийж дуусгаад байна.

Ийнхүү 2020 онд төмөр замын доод бүтэц, хиймэл байгууламжийн барилгын ажлууд бүрэн хийгдэж дууссан.

Өртөө, зөрлөг:

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын эхлэл цэг дээр баригдаж буй өртөөний барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүрэн шийдэгдсэн нийт 120 айлын 3 ш орон сууц удирдлагын байр, зүтгүүр зэхэх депо, зам ангийн барилга зэрэг цогц байгууламж юм.

1 өртөө 6 зөрлөгтэй баригдахаар төлөвлөгдсөн. Уг багц ажилд зэвсэгт хүчний 5 анги ажиллаж буй бөгөөд нэг зөрлөгийн барилга байгууламжуудыг ашиглалтад хүлээн авсан. Бусад зөрлөгийн барилгын ажил 98 хувь, өртөөний барилгын ажил 71 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цахилгаан, эрчим хүч:

Төмөр замын дагуу 455.5 км 35киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг үндэсний 10 компани 80 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж байна. Дэд станцын өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 74,7 хувь, өртөө зөрлөг парк перроны гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл дуусаж экспертизээр баталгаажсан. Агаарын шугам өндөрлөх ажил бүрэн дууссан.

Дохиолол холбоо:

Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн ажлын хүрээнд төмөр замын 2 талаар цагираг хэлбэрээр нийт 871 км шилэн кабель угсарч суурилуулахаас одоогийн байдлаар 620 км шилэн кабель тарааж угсарч, суурилуулсан.Уг ажлыг 5 аж ахуй нэгж 71%-ийн гүйцэтгэлтэй хийж байна.

Нийт  859.4 мянган метр куб балласт олборлохоос 784.9 мянган метр куб буюу 92 хувийг олборлоод байна.

Бетон дэр:

Уг төмөр замд842.6 мянган ширхэг бетон дэр шаардлагатайгаас 622.6 мянган ш бетон дэрийг дотоодын 4 үйлдвэрт үйлдвэрлэсэн. 74.3 хувьтай байна.

Төмөр замын дээд бүтцийн барилга угсралт:

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дэлгэмэл урт нь 463 км бөгөөд үүнээс 422 км дээд бүтцийг угсарсан. Нийт 168 км-т балласт буулгаж чигжих ажил үлдсэн байна.

 

 

  • 2021-05-10 10:00:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН УДИРДАГЧ Р.БАТСҮХ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
    2021-06-05 10:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО
    2021-05-27 09:45:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭНЭ
    2021-05-10 10:00:00
    ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
    2021-04-05 14:58:00
    Тавантолгой-Зүүнбаян төмөр замын өртөөний цогц байгууламжийн ажил 75 хувьтай байна
    2021-03-29 15:59:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Л.ХАЛТАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
    2021-03-22 17:07:00
    Д.НЯМЛХАГВА: ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫН ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛНА
    2021-03-18 09:27:00
    МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ МСҮТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ
    2021-03-16 11:30:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-03-15 11:01:00
    ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2021-03-01 08:43:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-02-26 10:23:00
    Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"
    2021-02-25 16:55:00